Шударга ёсны охин тэнгэр буюу эртний Грекийн Фемида бурхан нь нөлөөнд үл автах шударга шүүхийн бэлгэ тэмдэг юм. Фемида бурхан XV зуунаас хойш нүдээ боосон байдлаар дүрслэгдэх болсон нь талуудын эд мөнгө, эрх мэдэл, эсхүл хэн байхээс үл хамааран шударга ёс бодитой оршин байх болон хараат бус байхыг бэлгэддэг ажээ.
Тэрээр нэг гараараа жад эсвэл сэлэм барьж, нөгөө гараараа жингийн таваг (жин) өргөсөн байдлаар дүрслэгддэг нь:
Жин нь үнэн ба худлыг ялгах, шийдвэр гаргахдаа тэнцвэртэй байхыг,
Сэлэм нь хууль ёсны шийтгэл, шударга ёсны хатуу чанарыг,
Нүдний хаалт (зарим хувилбарт) нь аливаа шийдвэрийг ялгаварлалгүй, үнэн зөвөөр гаргах ёсыг бэлгэддэг юм. Эдгээр нь бүхэлдээ түүний мөн чанарыг илтгэж байгаа бөгөөд чих нь ил гарсан байгаа нь хэргийг шийдвэрлэтэл талуудын тайлбар, яллах дүгнэлт, өмгөөллийн үг зэргийг сонсож байх байдлаар, жинлүүр барьсан нь өмнө тайлбарлагдсан, сэлэм атгасан нь цаг нь болоход буруутай тал буюу жинлүүрийн аль нэг талыг нь цавчин унагах байдлаар, Фемис номоор буюу хуулиар түүнийг нухчин дарж байгаа байдлаар тус тус илтгэгдэнэ.
Үндсэн хуулийн цэцийн тамгын газар бол зөвхөн шийдвэр гаргадаг газар бус, хууль, үнэн хоёрын зөрөлдөөнөөс үнэнийг ялган гаргах орон юм. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой, шударга ёсны жин хэзээ ч хазайх ёсгүй.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!