УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэртэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гаргасан маргааны талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийд гаргасантай холбоотой Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ нэг болдлын УИХ Үндсэн хуулиараа 18 эрхийг эдлэх эрхтэй байдгийн нэг нь ЗГ-таа хариуцлага тооцох, ЗГ-аа томилох эрх байдаг.  УИХ огцруулах шийд гаргаснаараа буруудаж байна гэсэн үг. Дэд даргын хувьд хуралдааныг даргалсан намайг Үндсэн хууль зөрчсөн гэж над дээр гомдол гаргажээ. 2015.10.16-ны өдөр ирцээ дөнгөж нээгээд ирц бүрдэхгүй байх үед шууд гомдол гаргасан байдаг. Гаргаагүй шийдвэрийн төлөө цэцэд хандсан гэсэн үг.

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хүсэлтээ өгсөн ч огцруулахдаа яг адилхан томьёоллоор санал хураалт явуулахаар С.Бямбацогт дарга горимын санал гаргаж, тэр нь дэмжигдсэнээр яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, үг үсгийн зөрүүгүй дэгийн зүйл заалтаар, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны саналаар санал хураалт явуулъя гээд Г.Занданшатар дарга өөрөө санал хураалт явуулж байсан протокол нь олон нийтийн сүлжээнд бий.

Яг энэ томъёоллоор санал хураалт явуулаад, өөрийх нь хүссэнээр санал гараагүйгээс болоод ҮХЦ-д хандсан. Хэрэв өөрийх нь хүссэнээр огцруулъё гэсэн байдлаар санал хураалт явуулаад огцорсон бол бас л намайг ҮХЦ-д өгөх байсан байх. 111 гишүүнээс 71 гишүүн өөрийг нь огцруулахыг дэмжсэн тул УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй, процесстой нь зууралдуулж байна гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна.

“Энэ бол гарсан томъёололтой холбоогүй, УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй, эцсийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаатай холбоотой Үндсэн хуулийн цэцэд хандсан хэрэг” гэж  дэд дарга онцоллоо.