Олон нийтийн сүлжээнд Чингэлтэй дүүргийн хөшөө шатаж буй бичлэг цацагдсан тухай мэдээлэл гарсан.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байгааг 10-р сарын 15-ны 05:43 цагт иргэдээс мэдээлсэн ба шалгалтын явцад иргэн М архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн үедээ тойргийн голд байрлах “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөнд гал түлсэн нь шаталтын гол шалтгаан болох нь тогтоогджээ.
Одоогоор уг хэргийн талаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!