Засгийн газар: Ухань хотод байгаа 31 оюутныг даруй авчрахыг үүрэг болголоо

Админ
2020/01/26

Өнөөдөр /2020.01.26/ шуурхай зарлан хуралдуулсан Засгийн газрын Ээлжит бус хуралдаан дууслаа. Коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх тухайд үргэлжлүүлэн авах зарим арга хэмжээний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин МЭДЭЭЛЭЛ хийж байна. Шинэчлэгдсэн үнэлгээгээр Монгол Улсыг ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэж үзсэнийг Шадар сайд онцлон анхаарууллаа.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА
 

  • Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. 
     
  • Тогтоолын хавсралтад заасан хөрөнгөөр шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгахаар хэлэлцэж байна.
     
  • БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгалаа. Иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхдээ явганаар болон автомашинаар зорчихыг хамруулж байгаа аж.
     
  • Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор ЕБС-иуд, их дээд сургуулиуд, МСҮТ, цэцэрлэг, "Найрамдал" зуслангийн сургалтын үйл ажиллагааг нийтэд нь хамруулж, 2020.03.02 хүртэл сургалтын үйл ажиллагааг хаалаа.
     
  • Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглов.
     
  • Цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авах салбарын сайд нарт даалгав.

     
  • Ухань хотод байгаа 31 оюутныг даруй авчрахыг үүрэг болгов. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна