Шуурхай штаб: Төлбөр төлөлт дээр хүндрэл гарч байна

Админ
2020/03/14

БНСУ-д буй монгол иргэдийг тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Одоогоор 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдгээр иргэд эх орондоо ирэх зардал болон ирээд 14 хоног тусгаарлагдах байрны төлбөрөө өөрсдөө төлөх юм. Гэвч төлбөр төлөлт дээр асуудал үүсч эхэлжээ. Тодруулбал зарим иргэд төлбөрөө АТМ буюу бэлэн мөнгөний машинаар шилжүүлсэн, нэг хүн олон хүний төлбөр төлөхдөө ганц өөрийн нэрээр шилжүүлсэн гэх асуудлууд гарч байгаа аж. Тиймээс дээрх иргэдийн ар гэрээс Шуурхай штабынхантай хамтарч ажиллахыг уриаллаа. 

Эхний нислэг маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна