Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй

Админ
20 цаг 53 минутын өмнө

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Өөрөөр хэлбэл тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

 

Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  Одоогоор Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хийгдэж байна. 

 

Нийт 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна