Монголын үндэсний олимпын хорооноос “Токио-2020” зуны олимпын наадмыг 2021 онд зохион байгуулах болсон Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны шийдвэртэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.
Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/, Азийн олимпын зөвлөл /OCA/, Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпын хороодын хамтаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
МҮОХ нь цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах асуудлууд болох олимпийн эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.
Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна