Цагдаа ажлаа хийсэн ч МАНАН-гийн шүүгч сулаллаа 

Админ
2019/03/06

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.  ЦЕГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн ХХБ-ны ТУЗ-ын дарга  Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, саатуулаад байсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх хүмүүсийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзжээ.  Түүнчлэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нартай хамт ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг ч мөн цагдан хориод байжээ. Шүүх түүнийг ч мөн адил цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүн хууль хяналтынхныг дарамталж байгаа талаар мэдэгдсэн. Тодруулбал өчигдөр хууль хяналтынхан дээрх хүмүүсийг албадан баривчилсантай холбогдуулан улс төрчид уулзах санал тавьж,  улсад өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллагууд руу утасдаж дарамт үүсгэж байгаа талаарх мэдээлэл Тагнуулын Ерөнхий газраас ирсэн тухай мэдээлсэн. Ингэхдээ энэ хэрэг тун удахгүй шүүх дээр очно. Тухайн үед шүүгчид томилсон бүлэгтээ үнэнч үү, өргөсөн тангарагтаа үнэнч үү гэдгийг хараарай хэмээн сануулсан. Харамсалтай нь шударга цагдаа ажлаа хийсэн ч МАНАН-гийн гар хөл хүчтэй хэвээр байна. Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргалаа.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна