Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээлэл хийж шинээр гурван тохиолдол батлагдсан тухай мэдэгдлээ. Тус гурван тохиолдлын хоёр нь нийслэлд, нэг нь орон нутагт батлагдсан байна. Улмаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,302 болсон бөгөөд нийслэлд 11639, орон нутагт 2658 бүртгэгдсэн аж.
Одоогийн байдлаар эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эдгээрээс нийслэлд 24 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 7 хүн байна.
10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их буюу 5222 хүрсэн аж. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Иймд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )