Оршин суугчид цахилгаан, ус, интернет тасалдсан талаар ярьж, Туркийн хил рүү дүрвэж буй иранчууд сүйрэл өргөн хүрээтэй байгааг хэлжээ

(Reuters) — АНУ-Израилийн пуужингийн цохилтын улмаас Ираны нийслэл айдаст автсан бөгөөд мягмар гарагт хот бараг “хий үзэгдлийн хот” мэт болсон тухай оршин суугчид мэдээлжээ. Гудамж талбайнууд ихэнхдээ хоосорч, зөвхөн аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгүүд болон Хувьсгалт гвардын эргүүлүүд хот даяар эргүүл хийж байгаа аж.

Агаарын цохилтууд бямба гарагаас хойш үргэлжилж, хэдэн зуун иран хүн амиа алдаад байна. Израиль болон АНУ-ын удирдагчид эдгээр цохилт Иранд бослого дэгдээнэ гэж байгааг илэрхийлсэн ч Reuters агентлаг улс даяарх хүмүүстэй утсаар холбогдон ярилцахад ойрын хугацаанд бослого өрнөх шинж тэмдэг ажиглагдаагүй байна.

Эх сурвалж: Returs