Цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсан Испани улстай хийж буй худалдааг бүхэлд нь зогсооно гэжээ

Сэтгүүлч
2026/03/04

Ираны эсрэг явуулж буй ажиллагаанд цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсан Испани улстай худалдаа хийхээ зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүрдүүлжээ. 

Германы Канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Д.Трамп "Испани их муухай зан гаргасан" хэмээн хэлээд, Сангийн сайд Скотт Бессентэд тус улстай хийж буй худалдааны харилцаагаа бүрмөсөн таслах үүрэг өгсөн гэдгээ дурджээ. 

"Бид Испанитай хийх худалдаагаа бүхэлд нь зогсооно. Тус улстай ямар нэг харилцаа холбоотой байхыг хүсэхгүй" гэж Д.Трамп хэлсэн байна. 

Испанийн засгийн газар тус улсын өмнөд хэсэгт байрлах Рота, Морон баазуудаа Иранд цохилт өгөхөд ашиглуулахаас татгалзсаны дараа АНУ-ын эрх баригчид эдгээр баазад байрлаж байсан 15 нисэх онгоцоо шилжүүлэн байрлуулжээ.

Д.Трамп мөн НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ийхээ 5 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулах ёстой гэсэн шаардлагыг нь Испани биелүүлэхгүй байгааг дахин дурдсан байна. 

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 129.0.205.111
    2026/03/28

    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegra m+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )

    Хариулах