Шатахууны үнийн өсөлтийг бодитой эсэхийг хянаж байна

Админ
2019/05/01

Бензин шатахууны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Нефть импортлогчид АИ 92 шатахууныг  литр тутамд 70-80 төгрөгөөр, дизель түлшний үнийг 30-35 төгрөгөөр тус тус нэмээд байна. Харин АИ 80 шатахууны үнэ тогтвортой байна.  

 

Шатахууны үнэ ийнхүү өссөнөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 130-140 төгрөгөөр нэмэгдчихэж байгаа энэ юм.  Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад, "Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг.

 

 Тус улсаас импортолж буй шатахууны үнэ нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна" гэсэн бол ШӨХТГ-ын мэргэжилтэн Д.Мөнхсолонго “Шатахууны үнэ нэмэгдсэн нь гадаад хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Учир нь аж ахуй нэгжүүд энэ сарын ихээр дээрх асуудлаар бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон гэх агуулга бүхий албан бичгийг манай ирүүлсэн. Одоогоор үнээ нэмсэн асуудал бодитой эсэх тал дээр хяналт гарган ажиллаж байна” хэмээн тайлбарлажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна