С.Амарсайхан:  Цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуулна

Админ
2019/05/29

Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Мандахбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

 

С.Амарсайхан энэ талаар “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч гэх хүн сүүлийн үед элдэв гүтгэлэг явуулж байна, зарим нэг ор үндэсгүй мэдээллийг бусдаар дамжуулан түгээж байна. Хувийн сонирхол гэхээсээ илүү улс төр явж байна.

 

Тэр хүн надад СНЭ –иийн газрын төлбөр 74 сая төгрөгийг чөлөөлж өгөөч, өөрийнхөө барих гэж байгаа орон сууцны байр руу төсвийн 400 сая төгрөгөөр  дэд бүтэц хийлгэж өгөөч, мөн өөрөө орон сууцны бизнес хийх гэж байгаа учраас газрыг нь сунгаж өгөөч гэх боломжгүй хүсэлтүүд тавьсан. Биелүүлэх боломжгүй, төсвийн хөрөнгөөр шийдэх үндэслэлгүй асуудал тавьсан учраас хүлээж аваагүй. Үүнээс хойш энэ талаарх саналаа надад янз янзаар тавьж байсан. Хэрвээ эдгээр асуудлуудыг шийдэж өгвөл улстөрийн ажлыг чинь СНЭ дэмжиж ажиллана гэсэн.

 

Гэвч зөвшөөрөөгүй учраас над руу болон Улаанбаатар хотын үйл ажиллагаа руу илтэд дайрч, энэ нь сүүлийн үед хэрээс хэтэрч бүр удам, судар гарал үүсэл  хэм хэмжээгээ алдлаа.

 

Өмнө нь бас нэг цахим хуудсаараа удам судрыг минь үгүйсгэсэн мэдээлэл цацаж, энэ нь өнөөдөр цагдаа, тагнуулын  байгууллагад шалгагдаж байгаа. Гэвч дахиад ийм мэдээлэл гарч байгаа учраас өнөөдөр албан ёсоор ЦЕГ, ТЕГ-д энэ асуудлыг шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдэе. Миний удам судар хаанаас гаралтай гэдгийг Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газар тодорхой гаргаад өгөх байх гэж найдаж байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна