НИТХ-ын дарга асан Ц.Сандуй эх орондоо ирсэн үү

Админ
2019/08/14


МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байгаа билээ. АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн ч ахиц гараагүй. Учир нь Ц.Сандуй өнгөрсөн гуравдугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар- Токио нислэгээр Монгол улсын хилээр гарсан байдаг. Үүнээс хойш түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа юм.

 

Тэгвэл өнгөрсөн долдугаар сард буюу наадмын өмнө НИТХ-ын дарга асан Ц.Сандуй эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Түүнийг ирмэгц хууль хяналтынхан мэдүүлэг авснаас гадна эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, хилийн хориг тавьсан талаар эх сурвалж мэдээлж байна. 


Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж, эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Ингэхдээ хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн бөгөөд Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 12 жилээс доошгүй хугацаагаар хорих саналыг яллагдагчаар татах хүсэлтдээ тусгасан хэмээн мэдээлж байсан билээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна