Жоншны үйлдвэрт 26 настай залуу шороонд даруулж амиа алджээ

Админ
2019/08/26

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” гэдэг газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор шороонд дарагдаж амиа алджээ. 

 

Амиа алдсан иргэн Э нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, 26 настай эрэгтэй байжээ. 

 

Ослын тухай дуудлагыг тус аймгийн онцгой байдлын газар өчигдөр буюу 08.25-ны өдрийн 10:15 цагт тус аймгийн хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 2 автомашин, уурхайн 40 ажилчин, нийт 45 хүн, 2 автомашинтайгаар 11 минут ажиллан цогцсыг мөн өдрийн 10:31 цагт гаргажээ. 

 

Уг хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна