БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулдаг журмыг цуцаллаа 

Админ
2019/08/26

БНСУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэл хийж, БНСУ-руу Монгол иргэд зорчиход тавигддаг визийн журамд тодорхой өөрчлөлт орсон талаар мэдээллээ. Тодруулбал урт дугаарлалтыг цөөрүүлэх зорилгоор Элчин сайдын яамны консулын орон тоог нэмэгдүүлжээ. Ажилтнууд энэ сараас эхлэн ажиллаж эхэлсэн байна.

 

Ингэснээр өмнө нь БНСУ-д олон удаа зорчсон, ямар нэгэн зөрчил гаргаагүй иргэдийн визний мэдүүлгийг 10 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон байна. Мөн виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдаг журмыг цуцлахаар болжээ. Ингэснээр монголчууд тус улсад аяллын визээр зорчиход ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардлагагүй болсон байна.


Түүнчлэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгохоор болжээ. Дээрх журам ирэх 9 дүгээр сарын 16-наас эхлэн мөрдөгдөх юм байна.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна