МАН-ын ХХХ Их хурлыг гуравдугаар сарын 1-нд хуралдуулахаар товлолоо

Админ
2021/01/10

Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаанаа цахимаар хуралдуулж амжилттай өндөрлөлөө.

Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 90 орчим хувь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар оролцлоо. Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг  Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлов.

Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.50
    2021/01/11

    Үе үеийн төлөөлөл нэрийн дор төлөөлөгчөөр сонгож шагнадаг ужгирсан тогтолцоог халж МУ-ын хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад гишүүдийг 1111 төлөөлөгчийн тооноос гадуур урилгаарзөвлөх эрхтэй оролцуулбал нэр дэвшигчийг аялдан дагалдах тал хумигдах нягууртай

    Хариулах