Мягмар гарагт /2026.06.02/ ОХУ Украинд олон зуун дрон, пуужингаар цохилт өгч 23 хүн амь үрэгдэж, 130 хүн шархадсан байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ ОХУ дахин цохилт өгөх магадлалтай гэжээ. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нийслэл Киев дэх цэргийн байгууламжуудад системтэй цохилт өгнө гэж мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн сард Украин Луганск муж дахь оюутны дотуур байранд цохилт өгсөн юм. Украины тал оюутны дотуур байрыг онилоогүй гэж мэдэгддэг.
Өнгөрсөн сарын хугацаанд ОХУ Киевт гурван удаа хүчтэй цохилт өгөөд байна. Зеленский хэлснээр хамгийн сүүлийн цохилтод ОХУ 70 гаруй пуужин, 750 дрон нисгэжээ. Украин ОХУ-ын харваж буй пуужингуудыг эсэргүүцэх зэвсэг хангалтгүй байгаа гэж Зеленский хэлсэн байна. Тэр халдлага болохоос өмнө Вашингтоныг Patriot пуужин эсэргүүцэх систем нэмж илгээхийг уриалжээ. Өнгөрсөн долоо хоногт Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Конгресст захидал бичихдээ агаарын довтолгооноос хамгаалах систем илгээхийг хүссэн байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибиха холбоотон орнууддаа Москвад хатуу арга хэмжээ авч, цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Тэр “Москва тулааны талбарт ялагдаж байгаа. Үүнийг ямар ч тооны пуужин өөрчилж чадахгүй. Харин бидний өөрчилж чадах зүйл бол Орос терроризм үйлдэх чадварыг зогсоох” гэжээ.
Эх сурвалж: Reuters








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!