Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх хоёр баг тодорлоо. Европын төлөөлөл Испани болон дэлхийн аварга цолоо хамгаалагч Аргентин улсын шигшээ багууд алтан цомын төлөө хүч үзэхээр боллоо.
Түүхэн ач холбогдолтой энэхүү шигшээ тоглолт долоодугаар сарын 20-ны даваа гарагийн 03:00 цагт (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Нью-Жерси мужийн алдарт MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд болно.
FIFA-гийн албан ёсны чансааг тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг Аргентин, Испанийн шигшээ багууд хөлбөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтод анх удаа хоорондоо учраа таарч байгаа нь энэ удаагийн финалыг онцгой болгож байна.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолт долоодугаар сарын 19-ний ням гарагийн 05:00 цагт (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Майами хотод болж, Франц болон Английн шигшээ багууд гуравдугаар байрны төлөө өрсөлдөнө.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!