Шадар сайд Н.Номтойбаяраас өөрийг нь 53 тэрбум төгрөгийн асуудалд нэр холбогдуулж буй талаар тодрууллаа.
Тэрбээр уг мэдээллийг зохион байгуулалттай дайралт гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хоёр компанийн хооронд үүссэн төлбөр тооцооны асуудалтай холбоотой хэмээн тайлбарлав.
Тэрбээр,
“Зохион байгуулалттай дайралтууд явж байна. Шүүхийн шийдвэрийн А.Намсаманд хэд хоногийн өмнө ийм мэдээлэл тавьсан. Гадны компанитай төлбөр тооцооны асуудал үүссэн. Валютын ханшийн зөрүүтэй холбоотой. Хоёр компани олон улсын арбитрын шүүх дээр хэрэг нь явж байгаа.
Харин 53 тэрбум гээд байгаа нь шүүхийн шийдвэрээс давсан шийд гаргаж, хамаарал бүхий компанийн дансыг хаасан. Энэ нь өөрөө хууль бус. Тиймээс холбогдох газруудад хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэн. Тэгээд л болоо.
Тэрнээс өр төлбөрт орчихсон, төлбөрийн тооцоотой, шүүх, цагдаа болоод байгаа зүйл байхгүй.
Өнгөрсөн долоо хоногт А.Намсаманд над руу залгаад байсан. Би утсыг нь аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан өөрсдөө хууль зөрчиж, компанийн дансыг битүүмжилсэн. Холбогдох байгууллага нь мэдээлэл өгөх биз.”
Түүний хэлснээр, уг асуудлаар хоёр компанийн хоорондын маргаан олон улсын арбитрын шүүхэд үргэлжилж байгаа аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!