Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нийслэлийн инженерийн дэд бүтэц, зам, нийтийн тээврийн салбарт энэ зун хийсэн ажлын талаар мэдээллээ.

Тэрбээр, "Дулааны ачаалал 146 хувьтай байна. Дулааны эх үүсвэрээ нэмэх шаардлагатай. Цахилгаан 109-117 хувиар ачаалласан. Бохир усных 107 хувиар ачааллаж байна. Тиймээс инженер хангамжийн ажилд гол анхаарлаа хандуулж, энэ зуныг үдлээ. 57.3 км урттай шугам сүлжээ, засварын ажил хийлээ. Бохир, цэвэр усны шугамаа засаж, 17.6 км үерийн шугам сүлжээг шинээр ашиглалтад орууллаа. 

Шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй болсонд 1.8 их наядыг зарцуулж ард нь гарна аа. Ил харагдах байдалдаа илүү их анхаарчээ. 

Дулааны V цахилгаан станцын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төр 8 хувийн хэвшлийн түншлэлээр явж байгаа энэхүү төсөл 2027 онд ашиглалтад орно. Дамбадаржаагийн ДЦС-ын ажил 80 хувьтай явж байна. Бөөрөлжүүлтийн цахилгаан станц өнгөрсөн жил нойтон нүүрснээс болж гацсан учраас энэ жил 350 тонн нүүрс хатаалаа. Хоолойг шууд татдаг шинэчлэл хийлээ.  

Нийтдээ 111 км зам шинээр барин, 31 км зам засаж, 76 км дугуйн зам шинээр хийсэн. Ирэх жил 350 км дугуйн замын сүлжээтэй болно. Энэ өвөл 1300 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Ес хоногийн түлшний нөөцөө бүрдүүлсэн. Ирэх жил тухайн автобус хэдэн минутын дараа тухайн зогсоолд ирэх ухаалаг самбарыг буудлуудад байршуулна" гэв.