УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон удаа өөрчлөлт хийсэн ч төрийн бодлого, засаглалын асуудал шийдэгдэхгүй байгааг шүүмжиллээ.

Ерөнхий сайд Н.Учралтай хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулагдаж байсан. Харин Ерөнхий сайд уг файлыг бодит биш хэмээн тайлбарлаж, олон нийтийг эргэлзүүлсэн байдал үүсэж байгаа юм.

Түүний хэлснээр, “Хоёр жилийн хугацаанд маш олон хүнийг шинээр сайдаар тавьсан ч засаглаж чадахгүй хүнээ ахин дахин солиод байгаа нь засаглалын гүн доройтолд орсны илрэл” гэж харж байна. Мөн улсын төсвийн урсгал зардал жил бүр нэмэгдэж байгаад анхаарал хандуулах шаардлагатай.

“Төсвийн урсгал зардалд дан ганц цалин, тэтгэвэр биш, маш их хэмжээний захиргааны зардал багтдаг. Гэвч захиргааны зардал өндөр байгаа эсэхийг шалгахуйц жижиглэсэн задаргааг төсвийн тодотголын үеэр УИХ-д бүрэн танилцуулах боломжгүй байдлаар өргөн барьдаг” хэмээн ярив.