Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: "Ерөнхий сайд Н.Учралд чуулганы ирц дээрээс харахад нам нь хүртэл итгэхгүй байна. Ийм байхад тэр хүн нь өөртөө итгэлтэй байгаа бол асуудлаа оруулж ирж УИХ-аар итгэл хүлээлгэх асуудлаа шийдвэрлүүлбэл төсөв болон Засгийн газраас өргөн барьж байгаа бүх зүйл асуудалгүй явагдах болно".
Дараагийн ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээ өөрсдөө мэдэгдсэн хүмүүс байгаа. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр, Н.Алтанхуяг дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн өчигдөр /2026.09.17/ УИХ-ын гишүүн Д.Ганбатын нөхөд мэдээлэл гаргасан байсан. Харин өөрөө ямар байр суурьтай байгааг би сайн мэдэхгүй байна.
Энэхүү асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайн хуулиар зохицуулагдах асуудлын нэг. Хоёрдугаарт, энэ хуулийн хүрээнд болон намын дотоод дүрмийн хүрээнд зохицуулагдах юм.
Мөн сонгуулийн ажил бол хуулийн хугацааг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс хуулийн хүрээнд хуулийг баримталж ажиллах ажил хэрэг. Үндсэндээ, нам дотроо дотоодод сунгаа явуулна, мөн нам дотор нэр дэвшихээ илэрхийлэх болон дүрмийн хүрээнд асуудал зохицуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүгд тус тусдаа асуудал. Одоогоор гишүүд өөрсдийн сонирхол, байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ санал хураах өдрөөс өмнө намын Үндэсний бодлогын хороо шийдвэрийг гаргадаг. Тэр хүртэл нам дотроо сунгааны хийх эрх зүйн бололцоо бий.
Намын дүрмийн хүрээнд таван дэд даргатай ажиллах ёстой гэсэн дүрэм бий. Энэ дүрмийн хүрээнд таван дэд дарга сонгосон. Харин одоо Ардчилсан намын дотоод асуудал цэгцэрч гадаад, дотоод улс төрийн ажил болон Монголыг өөрчлөх, бүтээх хүрээнд гишүүд, дэмжигч рүү хандсан ажлыг хийж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!