Өнгөрсөн пүрэв гарагаас хойш хоёр өдөр гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байсан УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 50-иас дээш хувийн ирц бүрдсэн тул 14.00 цагаас эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилсноо Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д танилцууллаа.
ХЗДХ-ийн сайдад томилогдох гэж буй Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
Тэрбээр, Г.Тэмүүлэн 1981 оны 1-р сарын 10-нд Архангай аймгийн, Их Тамир сумд төрсөн.Тэрээр их сургуульд орохоосоо өмнө АвстралийнКанберра хотын Дикинсон коллежид суралцсан. АНУ-ын American University сургуулийг төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй.
Парламентад гурван удаа сонгогдсон, төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Боловсрол
-2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
-2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
-Орос, англи хэлтэй
Ажлын туршлага
-2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
-2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
-2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
-2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
-2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
-2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
-2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
-2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
-2016-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!