Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгосон санхүүжилтийн Ерөнхий хяналтын сонсгол үргэлжлэх боломжгүй болов.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай: "ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 18 жилийн дотор улсаас зарцуулсан төсвийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүднээс ерөнхий хяналтын сонсголыг зарласан. Өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэж, өнөөдөр зээлийн хүүгийн татаасны талаар сонсгол үргэлжлэх байсан. Ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид 157 хоног ажилласан боловч том эрх ашгийн өмнө хүчин мөхсөдлөө. Нэг регистртэй хоёр өөр компанийн нэршлээр зээл авах, зээлийн зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламждаа зээлийг байршуулаад бэлнээр авсан гэх мэт олон зөрчлүүд илэрсэн" гэв.
Тэрбээр эдгээр асуудлыг улс төрийн маргаан болголгүйгээр олон нийтэд нээлттэй хэлэлцэх зорилготой байсан боловч энэ удаагийн хуралдаанаар шаардлагатай ирц бүрдээгүйг онцолсон байна.
Мөн үргэлжлүүлэн хэлэлцэх боломжгүй болсон нийт 4.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг хэдэн аж ахуйн нэгж, ямар зориулалтаар ашигласан талаарх асуудлыг цаашид нарийвчлан шалгахын тулд түр хороо байгуулах талаар мэдээллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!