Өнөөдөр тарьсан модноос ирэх жилүүдийн намрын өнгийг тольдох боломжтой.
Тиймээс намар бол зүгээр нэг модны навчис өнгөө сольдог улирал биш. Ирэх жилийн ногоон орчин, хэдэн жилийн дараах сүүдэр, бүр хүүхдүүдийн тоглох цэцэрлэгийг эхлүүлж болох үе.
Монголд мод тарихад намрын улирал онцгой ач холбогдолтой. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хооронд мод тарьж, ургуулахад хамгийн тохиромжтой байдаг. Энэ жилийн “Алтан намар - Мод тарих улирал” нөлөөллийн ажил ч есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31-нийг хүртэл улсын хэмжээнд үргэлжилж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 140.4 сая орчим мод тарьж, ургуулжээ. Үүний үр дүнд Монгол Улсын ойрхог чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өссөн байна.
Өнөөдөр таны тарьсан нэг мод нэг л өдөр навчсаа шаргалтуулж, таны амьдарч буй орчны нэг хэсэг болно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!