Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс аравдугаар сарын 2-ны байдлаар 69 хувь нь вакциндаа хамрагдаад байна.

Тэгвэл 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдад хүүхдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн байгууллагад хандаж, улирлын томуугийн вакцинд хамрагдах боломжтой. Энэ удаагийн дархлаажуулалтаар БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт томуугийн вакциныг хийж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.