Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдөж, сурагчид дөрвөн улиралаар хичээллэж байгаа юм.
Шинэ хуваарийн дагуу нэгдүгээр улирлын хичээл есөн долоо хоног үргэлжилж, аравдугаар сарын 30-нд дуусна. Үүний дараа сурагчид нэг долоо хоног амраад, хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
Хичээлийн жилийн шинэ бүтцийг Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар баталсан бөгөөд энэ хичээлийн жилээс төрийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.
Өмнөх хичээлийн жилд сурагчид гурван улиралтай хичээллэж, нэгдүгээр улирлын хичээл 16 долоо хоног үргэлжилдэг байсан. Харин шинэ бүтцээр сурагчдын хичээлийн ачааллыг жигд хуваарилах, удаан хугацаагаар тасралтгүй хичээллэхээс сэргийлэх, амралтын хугацааг зохистой төлөвлөхийг зорьжээ.
Мөн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхдээ эцэг, эхчүүдээс ирүүлсэн саналыг харгалзан үзсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!