Намрын ургац, орон нутгийн үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийн хөдөлмөрийг олон нийтэд сурталчлан таниулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор “Анхдагчдын алтан намар-2026” үзэсгэлэн худалдааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн 14 сумын төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ тариалагчид, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоод оролцож, нийт 107 нэр төрлийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулан, худалдааллаа.

Тус арга хэмжээ нь орон нутгийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг сурталчлах, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд чанартай, дотоодын бүтээгдэхүүнийг хүргэхэд чиглэсэн юм.