Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 18-19-ний өдрийн урьдчилсан мэдээллээр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу суурьшлын бүсэд, айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг агнаж, аюулгүй болгожээ. Мөн хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаасан байна.
Түүнчлэн зургаан дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ. Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!