"Төсвийн үрэлгэн байдал нь цөөн хэдэн дарга, тэднийг тойрон хүрээлэгчдийн амьдралын төлөө нийт иргэд өндөр төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн идэвхжлийг сулруулж байна" хэмээн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Төсвийн үрэлгэн байдал цөөхөн дарга нар, тэднийг тойрон хүрээлэгч нарын аж амьдралын төлөө бусад нь асар их өндөр төлбөр төлдөг болно. Ингэснээр эдийн засгийн өөрийнх нь идэвхжил алга болно.

Өөрөөр хэлбэл, бизнес хийх, ажил хийх сонирхол алга болно. Ингэснээр ажил хийдэг хүнгүй болно. Үүний үр дүнд гадаадаас баахан ажилтан авна.

Гадны ажиллах хүчнийг бүх төлбөрөөс нь чөлөөлчихсөн.  Завхан аймаг руу явж байхад хөдөөгийн гуанзанд гадаад хүмүүс тогооч хийж байсан. Монгол хүнээ торгодог, шахдаг ажил хийх сонирхолгүй болгодог. Ажиллах орон зайг нь гадаад ажилчдад гаргаж өгдөг. Монголчууд юу хийж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол төсвийн үрэлгэн байдал бий болгосны үр дагавар. Бидэнд хэлж, шүүмжлэхээс илүүг хийх боломж үнэхээр алга байна. 

Тийм учраас Оюунтолгойн ногдол ашгийг иргэддээ өг. Монгол хүнд өг гэдэг шаардлагыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Тогтоол гаргаж Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ өгнө.

Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувьцааг ард түмэнд өгөх ёстой юм байна. Эрдэнэс тавантолгойн 34 хувийг ард түмэнд ногдол ашиг болгоод дансанд нь ордог. Үүнтэй адил зэсийн үнэ сайн байгаа үед хувьцааг нь ард түмэнд өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд дараа нь үнэ унасан үед нөгөө эхлүүлсэн зүйл нь зогсчихдог" гэв. 

ВИДЕО: https://www.facebook.com/share/v/1JwG2PQFju/