Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоол/ 

-“Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 600 МВт-ын цахилгаан станцын 2 дугаар үе шатны 300 МВт-ын төсөл/ 

-Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлан боловсруулсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 

-Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижирийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт 

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

-“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоол/ 

-“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2026 оны 31 дүгээр тогтоолын дагуу хийсэн судалгааны үр дүнгийн талаар 

-“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явцын талаар 

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх байгаа ажил, арга хэмжээний талаар 

-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхцөл байдлын талаар 

-Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 

-Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу аукционы зарчмаар хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар 

-“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх аж.