НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт И-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд явагдана.

Тохиролд энэ оны есдүгээр сарын 1-ээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгоно.