УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшинг хүлээн авч уулзан, бүлгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Түвшин тус бүлгийн даргаар сонгогдсон бөгөөд уг шийдвэрийг энэ сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулснаар парламент дахь сөрөг хүчний бүлгийг удирдах болсон юм.

Уулзалтын үеэр Б.Түвшин бүлгийн даргын үүрэг, хариуцлагыг нэр төртэй хэрэгжүүлж, иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөн төрийн бодлого, шийдвэрт хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ.