Нийслэл Улаанбаатар хотод нэг сая 800 мянга орчим хүн амьдарч байна. Хүн амын өсөлтийг дагаад автомашины тоо 2024 онд 785,000-д хүрсэн. Тооцооллоор, 2030 он гэхэд бүртгэлтэй автомашины тоо нэг саяас давах төлөвтэй байна. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр замын түгжрэлээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний хэрэглээ, хотын дуу чимээ нэмэгдэнэ. Тиймээс ногоон хотын хөгжлийн үндсэн шийдэл болох хувийн автомашины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээнд шилжүүлэх бодлогын хүрээнд их багтаамжтай, цахилгаан болон байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн тогтолцоог хөгжүүлэхээр зорьж байна.

Энэ хүрээнд Тусгай замын автобус BRT, Улаанбаатар Трам /1, 2 дугаар шугам/, Улаанбаатар метро зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулж, хөрөнгө оруулалтыг шийдсэн бөгөөд Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

COP17 хурлын Ногоон бүсэд нийслэлийн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж байна.Ногоон тогтвортой хот – Нийтийн тээврийн төслүүдНогоон тогтвортой хот – Нийтийн тээврийн төслүүд