Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин "Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байна. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байгаа. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна. Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйгээс үүдэн осол гарсан гэсэн дүгнэлт гараад байгаа. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана" гэлээ.
“Эко алтан Заамар” компанийн ослын урьдчилсан дүгнэлт гарчээ

Холбоотой мэдээ

Улс төр · 44 мин
ЗГ: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Нийгэм · 1 цаг
Яармаг шинэ стандартын явган хүний болон дугуйн замтай боллоо

Улс төр · 1 цаг
Ч.Лодойсамбуу: МҮОНРТ-ийн төсөв ерөнхийлөгчийн сонгууль угтаж хоёр дахин нэмэгдэж байгааг эсэргүүцэж байна

Бусад · 1 цаг
TOPTEN10 брэндийн POP-UP худалдаа Шангри-ла моллд 3 хоногийн турш зохион байгуулагдана

Улс төр · 2 цаг
Э.Бат-Амгалан: “Солонго-1, 2” төслийн орон сууцанд урьдчилгаа төлбөргүй хамрагдана

Улс төр · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!