“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон ХХБ-ны удирдлагуудыг хуулийн байгууллагаас шалгаж буй. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж, мэдүүлэг авсан. Тэгвэл “Монголын зэс” корпораци Засгийн газарт хэлцэл хийх хүсэлтээ өнөөдөр хүргүүлээ. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “УИХ-аас хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Хэлцэл хийгээгүй учраас шүүхээс манай 49 хувийн эрхийг сэргээсэн. Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан энэ хэлцэлийг дахин хийх шаардлагатай хэмээн үзэж, хүсэлт хүргүүлж байна. Манай компанийн зүгээс өмнө нь Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүстэй уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоо манай компанийнхантай уулзана гэж найдаж байна” гэлээ.
“Монголын зэс” корпорацийн удирдлагууд Засгийн газарт хэлцэл хийх хүсэлт хүргүүллээ
Холбоотой мэдээ

· 23 цаг
Монголын мөсөн тэшүүрийн тамирчин Б.Энгүүн Энэтхэгээс хос мөнгөн медальтай эх орондоо ирлээ

Нийгэм · 23 цаг
Цаг агаар: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орж сэрүүвтэр байна

Нийгэм · Өчигдөр
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

Нийгэм · Өчигдөр
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

· Өчигдөр
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!