“Монголын зэс” корпораци ХХК-иас Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хүсэлт гаргасан. Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийх үеэр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажил нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногт өгсөн байцаалт бол эдгээрийн нэг байсан. Би Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-т 10 удаа байцаалт өгсөн. Монголын иргэн бүр хууль, шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй. Тэр утгаараа бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дуудсан цагт нь очиж, хүссэн бичиг баримтыг нь гаргаж өгч, хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногоос нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож байна. Нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Засгийн газар хуулийн дагуу тодорхой шийдвэрүүдээ гаргаад, арга хэмжээ авлаа. Бид өнгөрсөн хугацаанд төрөө хүндэтгэж, хувийн хэвшил гэдэг үүднээс энэ асуудлыг эв зүйгээр шийдэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж өнөөдөр Ерөнхий сайдад хүсэлт өгч байна. Энэ хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоол болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлт өгч байна. Энэ ташрамд хэлэхэд манай ээж насаараа төрийн албанд ажилласан хүн. Орон нутагт ажиллаж, амьдардаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандан руу яриагүй, угаасаа ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйна гэсэн асуудал байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэв.
Ц.Пүрэвтүвшин: Ээж маань асуудлыг буруу талаас нь харж, шүүмжилж буй хүнээс тусламж гуйхгүй

Холбоотой мэдээ

Улс төр · 51 мин
Чуулган: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм · 1 цаг
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Улс төр · 1 цаг
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Нийгэм · 2 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод +3 градус дулаан байна

Улс төр · 14 цаг
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Б.ТҮВШИНД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Эдийн засаг · 17 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!