Олноо Никель Ганбаа нэрээр танигдсан Г.Дашнямыг унадаг дугуй хийдгээр нь илүүтэй мэднэ. Гэвч тэрбээр хар тамхины хэрэгт холбогджээ. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай гурван иргэнийг саатуулан шалгахад хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна. Эдгээр гурван хүний нэг нь Г.Дашням байжээ. Тэдний машинаас цагдаа нар мансууруулах төрлийн бодис илрүүлж, нотлох баримтаар хавсарган авсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Никель Ганбаагийн халааснаас таван грамм хар тамхи илэрсэн боловч үүнийгээ жолоочийнх гэж мэдүүлсэн бололтой.
Никель Ганбаа хар тамхины хэргээр шалгагдаж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 9 цаг
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бусад · 10 цаг
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Нийгэм · 15 цаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· Өчигдөр
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!