Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Энэ хэргийн талаар ээж нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн байна. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Дөрвөн настай хүүг хэвтэрт ортол нь зоджээ

Холбоотой мэдээ

Улс төр · 8 цаг
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бусад · 10 цаг
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Нийгэм · 15 цаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· Өчигдөр
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!