Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд дөнгөж сая мэдээлэл хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар “Монголын зэс” корпараци, ХХБ-ны холбогдох удирдлагуудын хэргийн талаарх мэдээлэл өглөө. Төрийн мөнгөөр Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх асуудалтай холбогдуулж, нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн ч прокуророос буцааж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Прокурорын зүгээс “Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт, мөн О.Орхон Г.Хүрэлбаатар нарыг банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар тус тус яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам доллароор худалдаж авахдаа төрийн мөнгөөр худалдаж авсан гэх юм бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны тухай яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтууд одоогийн байдлаар дээрх нэр бүхий дөрвөн хүнийг ХХБ-наас зээл авсан, өгсөн гэсэн заалтаар шалгаж байгаа учраас нотлох баримтууд яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан” гэлээ.
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэв
Холбоотой мэдээ

Улс төр · 9 цаг
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бусад · 10 цаг
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Нийгэм · 15 цаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· Өчигдөр
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!