Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусчээ. Хуралдаанаар нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгсөн аж. Гэвч Ц.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг прокурор үзүүлээгүй байна. Энэ талаар Шадар сайд Т.Энхтүвшин “Өчигдөр Хуульзүйн сайд Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн. Тэд асуудлаар Хууль зүйн сайд болон Тагнуулын Ерөнхий газрын дарга Засгийн газрын гишүүдэд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ямар зүйл дээр хууль зөрчсөн гэдгийг тодруулж сонслоо. Ц.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэж байгаа бичлэгийг үзүүлье гэсэн ч Прокурор зөвшөөрөхгүй байгаа юм байна. Ер нь тэр бичлэгийг үзэх ёстой. Иргэдэд ч гэсэн үзүүлэх хэрэгтэй. Үнэхээр тэгж эрүүдэн шүүж, хэргийг хүчээр, хилсээр хүлээлгэсэн бол байж болохгүй асуудал. Хамгийн ноцтой асуудал. Тиймээс сая Засгийн газрын гишүүд үзнэ гэж шийдлээ” хэмээв.
Т.Энхтүвшин: Ц.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэж байгаа бичлэгийг ПРОКУРОР үзүүлсэнгүй
Холбоотой мэдээ

Бусад · 55 мин
ХААИС, Нийгата мужийн эм зүйн сургууль хамтын ажиллагааны санамж байгууллаа

Улс төр · 1 цаг
Л.Гантөмөр: Элон Маск 10 тэрбумын хувьцаагаа хүүхэд бүрд тарааж, АНУ иргэн бүрдээ 5 мянган доллар өгөх гэж байна

Нийгэм · 1 цаг
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

Улс төр · 2 цаг
Чуулган: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм · 2 цаг
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Улс төр · 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!