Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа гавъяат хуульч Л.Бямбаа амиа алдсан билээ. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл талийгаач Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан гэх мэдээлэл байна. Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгосон ч гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн гэжээ. Энэ нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн гэх мэдээлэлтэй давхцаж байгаа юм. АТГ-аас талийгаачийг нэг биш нэлээд хэдэн хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан хэмээн өнөөдөр мэдэгдсэн билээ.
Шүүгч Л.Бямбаагийн задлан шинжилгээний дүгнэлт гарчээ

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 1 цаг
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улс төр · 2 цаг
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 2 цаг
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 2 цаг
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 2 цаг
ЗГ: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Нийгэм · 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!