Энэ сарын 15-ны өдрийн 00:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод, нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид 13 минутын дараа хэргийн газарт очиж шалгахад Ө.Эрдэнэбаатар гэгч нь гурван сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн байна. Мөн Ө.Эрдэнэбаатар нь гэрээсээ гарахдаа нэг настай өөрийн төрсөн охиноо нүцгэн гадуур хувцсандаа ороогоод гарсан аж. Улмаар охиноо гудамжинд орхин өөрөө зугтаж алга болжээ. Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй гэх мэдээллийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна.
Жирэмсэн эхнэрээ зодож, 1 настай хүүхдээ гудамжинд орхиод зугтсан этгээдийг хайж байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 12 мин
Улсын хэмжээнд 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм · 26 мин
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт 49,8 хувьтай үргэлжилж байна

Улс төр · 45 мин
Х.Тэмүүжин: УИХ ажлаа хийж, ил болж буй ноцтой мэдээллүүдийг нягтлах цаг болсон

Улс төр · 57 мин
Н.Номтойбаяр: 53 тэрбум төгрөгийн асуудал нь өр төлбөр бус, компанийн данс битүүмжилсэнтэй холбоотой

Улс төр · 1 цаг
ЗГ: 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Нийгэм · 1 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!