Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээсээ татгалзсан талаарх мэдээлэл цахимд тархаад байгаа билээ. Тэгвэл Хакүхо М.Даваажаргалын иргэншилээ солих хүсэлт одоогоор Ерөнхийлөгчид ирээгүй байна. Энэ талаарх мэдээллийг анх Монголын сүмо бөхийн холбооны тэргүүн Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн цахим хуудсаараа өгсөн бөгөөд “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй” хэмээн мэдэгдсэн. Хуулийн дагуу хэрэв иргэншлээ соливол эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт ханддаг. Түүний дараа ГИХГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт холбогдох материалыг нь хүргүүлдэг. Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншилээсээ татгалзсан талаарх мэдээлэл ирсэн талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна” гэлээ.
Хакүхо М.Даваажаргалын иргэншлээ солих хүсэлт ЕРӨНХИЙЛӨГЧИД ирээгүй байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 8 цаг
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийгэм · 9 цаг
Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг есдүгээр сарын 23, 24, 25-нд хязгаарлана

Улс төр · 9 цаг
Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм · 10 цаг
Есдүгээр сарын 24-нд уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Улс төр · 10 цаг
Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаасаа хөөж, хуулийн байгууллагаар айлгаж байна

Нийгэм · 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!