Дархлагдсан эрхээсээ татгалзаж чадахгүй байгаа ГИШҮҮД хэн бэ

Админ
2019/09/19


Монголын улстөрийн түүхэнд шинэ үзэгдэл тохиох нь нэгэнт тодорхой болж байна. Өмнө нь хугацаанаасаа өмнө УИХ тарж байсан удаагүй. Харин ч танхимаараа үргэлжлүүлэн сонгогдохын төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй улайрч ирсэн. Тиймдээ ч зарим нэг нь гэмт хэргийн аргаар улстөрд шургалж, “бүрэн эрх” гэсэн бамбайны ард дөрвөн жил нуугдаж байгаа бол нөгөө хэсэг нь төрийн алба наймаалцаж, “ЖДҮ”-чин болж, концесс “найруулсаар” өдийг хүрсэн. Өөрөөр хэлбэл өнөөгийн УИХ үйл ажиллагаа явуулах эрхзүйн чадамжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Саяхан гэхэд л Үндсэн хуулийн өөрчлөлтөө л олигтой хийж чадсангүй. Уг нь өнгөрсөн 30 жилийн ужгирсан асуудлуудын цаана Үндсэн хууль нуугдаж байсныг эрдэмтэн судлаачдаас эхлээд улстөр сонирхогчид хүртэл ярьдаг.

 

Монголын ард түмэн энэ асуудлаа цэгцлэх гарцыг 2016 оны сонгуулиар бий болгосон. МАН-ыг үнэмлэхгүй олонх суудалтай болгож улмаар бүлгийн 62 гишүүний дэмжлэгтэйгээр ҮХӨ-ийг УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлсэн ч харамсалтай нь гишүүдийнхээ бойкотонд орж, голлох өөрчлөлтүүдээ хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл өнөөгийн УИХ хэр чадамжтай вэ гэдгээ харуулаад авсан. Тойрог нэхэж, томилгоо шаардсан гишүүд ард түмнийхээ эрх ашигаар амин хувийнхаа зуулгыг сольчихсон. Өргөсөн тангарагаа умартаж, өөрийн амиа борлуулчихсан. Гэтэл одоо дархлагдсан эрхээсээ татгалзаж чадахгүй хэмээн гүрийсээр байгаа нь даанч ичмээр байна. 


МАН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн зүгээс УИХ-ыг тарааж ээлжит бус чуулганыг зохион байгуулах талаар нухацтай ярьж, одоогоор 46 гишүүн гарын үсгээ зурсан гэх сурвалжын мэдээлэл байна. Хуулиндаа УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулдаг. Тоон хэлээр хамгийн багад 51 гишүүн гарын үсгээ зурж гэмээн хүчин төгөлдөр болно. Тэгэхээр улстөрийн шинэ үзэгдэл тохиоход ердөө таван гишүүний гарын үсэг дутаж байна гэсэн үг. Харин тэдгээр таван гишүүн хэн байх вэ гэдэг дээр олон нийт анхаарч байна. 


Энд сонирхол татах нэг зүйл ажиглагдана. Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ыг тараах акцыг сөрөг хүчин болох АН-ын зүгээс гаргаж, бүлгийн гишүүд нь гарын үсгээ зурцгаасан.  УИХ дахь МАН-ын бүлгийн зарим нэг гишүүд ч Төрийн ордонд байрлуулсан том самбараар нэлээд улстөр хийсэн. Гэтэл яг УИХ тарах үйл явц эрчимтэй өрнөж байгаа энэ үед нөгөөх АН-ын гишүүд болоод МАН-ын зарим гишүүд зугтаж, дархлагдсан эрхээсээ татгалзаж чадахгүй байна. Нүүрэн дээрээ тарах ёстой гэсэн ч нуугдаж байгаад үгүй гэж тэд хэлцгээж байна. 

 

Ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн 46 гишүүний нэрс: 

 

Х.Нямбаатар 
Л.Энхболд 
М.Билэгт
 Я.Содбаатар 
Д.Тогтохсүрэн 
С.Чинзориг 
Ё.Баатарбилэг 
Х.Баделхан 
Д.Оюунхорол 
О.Содбилэг 
Т.Аюурсайхан
 Б.Батзориг 
Д.Сарангэрэл 
Б.Жавхлан
Б.Дэлгэрсайхан 
Д.Дамба-Очир
Ц.Цогзолмаа
Л.Элдэв-Очир 
Ж.Ганбаатар 
Н.Оюундарь 
Л.Оюун-Эрдэнэ 
Х.Болорчулуун
 М.Оюунчимэг 
Д.Ганболд
 Г.Солтан 
Д.Цогтбаатар 
Ш.Раднаасэд 
Б.Ундармаа 
Б.Саранчимэг 
Н.Учрал 
А.Сүхбат
 Ө.Энхтүвшин 
Ч.Улаан
 С.Батболд 
О.Батнасан 
Ц.Гарамжав
 Ц.Даваасүрэн 
Д.Лүндээжанцан 
Л.Мөнхбаатар 
Д.Сумъяабазар
 Д.Тэгбишдагва 
Ч.Хүрэлбаатар 
Н.Энхболд 
Б.Энх-Амгалан 
Ж.Энхбаяр 
Н.Цэрэнбат

 

Дархлагдсан эрхээсээ татгалзаж чадахгүй байгаа ГИШҮҮДийн нэрс


Н.Амарзаяа
О.Баасанхүү
Ж.Батзандан
Б.Баттөмөр
Б.Бат-Эрдэнэ
Ж.Бат-Эрдэнэ
Л.Болд
С.Бямбацогт
С.Жавхлан
Ж.Мөнхбат
Ц.Мөнх-Оргил
Г.Мөнхцэцэг
Д.Мурат
З.Нарантуяа
Б.Наранхүү
Н.Номтойбаяр
Ц.Нямдорж
Б.Пүрэвдорж
Я.Санжмятав
Г.Тэмүүлэн
А.Ундраа
Д.Хаянхярваа
Б.Чойжилсүрэн
Л.Энх-амгалан
С.Эрдэнэ
Д.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбат
М.Энхболд
Н.Энхболд
 

 


Б.ӨРНӨХ

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна