ЦАГ АГААР: Бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Админ
2024/04/24

2024 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

 Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

Хур тунадас: 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд Увс нуур болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-26-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -1....-6 градус хүйтэн, өдөртөө +4....+9 градус дулаан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна