Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Админ
2024/04/24

Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудлын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ. "Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан Банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин тэг. Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх байх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчхээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй. 

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Уг үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.69
    2024/04/28

    Хайран сайхан барилга.Соц үед ямар сайхан буудал,ямар сайхан дэлгүүр байлаа.Барилга бол одоогийн баригдсан шинэ байрнаас ч илүү бат бөх шдээ.Цагийн сайханд Соёлын бараа дэлгүүрт нь ажиллаж байлаа.Хувьчлал нэрээр Шийтэр гэж луйварчин авч бсан.Дараа нь Буян Жагаа авсан.Жагаа үнэндээ баян нэртэй ч мөнгөгүй хулгайч л даа.Сайхан бхад нь хурдан түрээслүүлэх бсан юм.Одоо ч гэсэн оройтоогүй.

    Хариулах
  • 66.181.183.169
    2024/04/28

    Дороо барааны дэлгүүртэй орчин нь маш цэвэрхэн бсан.Яг тэр бдлаар нь ашигласан бол одоо хэвийн үйл ажиллагаатай бх бсан.АН хувьд аваад дотор даацын ханануудыг буулгачихсан.Дахиж энэ барилгыг ашиглах боломжгүй буулгаж дахин барилга барихаас өөр аргагүй.Тэр үед орон сууцны зорилалтаар ашиглавал болох бсан.Хаыран барилга харамсмаар

    Хариулах
  • 66.181.191.155
    2024/04/27

    Орчин тойронд нь аймаар заваан замбараагүй. Их хотынхоо төвд ийм балгас байлгаж л байдаг. Хурдан нурааж жаахан ч гэсэн ногоон байгууламж болгоё. Ер нь хүүхдийн 100 хавийг цэгцэлмээр болсон байна лээ дээ.

    Хариулах
  • 103.57.92.171
    2024/04/26

    УБ- т дээгүүр орох барилга байсандаа, коммунизмын үед уг нь. 30 гаруй жил балгас байсаар, гайхмаар шүү!?

    Хариулах
  • 142.44.72.12
    2024/04/25

    70 настай ясан адсага үхэхдээ балгас үлдээх нээ

    Хариулах
  • 66.181.176.44
    2024/04/24

    ,Ясан толгой Жаргалсайхан гэж хүний үг сонсдоггүй өөрөө болохоор байнга хүн загсаж доромжилж байдаг өрөө төлдөггүй өөдгүй хөгшин төгцөг байдаг даа тэр эзэн гээ биздээ

    Хариулах
  • 103.57.92.195
    2024/04/24

    Хязгааргүй шуналын тулам болцгоосон хүмүүсийн өмчлөлд очсон обьект бн!!! Хархад хүн, сэтгэл нь чөтгөр болсон байна билээ ээ бурхан өршөөг!!! Салхин доогуур нь ч явмааргүй амьтад!!!

    Хариулах
  • 101.185.214.121
    2024/04/24

    hairan barilga orosuud udur shunugui barisan

    Хариулах
    • 202.126.90.252
      2024/04/24

      Өдөр шөнөгүй ыарьсан барилга нь тэгүүл балгас болж.....долигнуур хүн вэ...оросууд ч гэх шиг..явахдаа эвдчээд явсан гэдэг шүү