Л.БАТТОГТОХ: 12 настай охин амиа алдсанаар энэ айлын гал голомт тасарсан, гэвч хохирогч дөрвөлжин цаастай л үлдэж байна

Админ
2024/04/24

Өнгөрсөн онд Дорноговь аймагт онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан талийгаач охины өмгөөлөгч Б.Баттогтох мэдээллээ.

Өмгөөлөгч Л.БАТТОГТОХ: 

  • Дорноговь аймагт жигшүүрт хэрэг гарсан.  12 настай охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн. Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон.
  • Шийдвэртэй хамтадгаад оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас хохирлыг тусгай сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гарах боломжгүй. Хуулиар сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс гаргахаар заасан. Гэвч гэмт хэрэгтэн Гантулга бүх насаараа тусгаарлан хохирогдож байгаа тул энэ төлбөрийг гаргах ямар ч боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрхзүйн байдал дордоод байна. 
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-т сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тусгай сангаас гурван тохиолдолд хохирол барагдуулахаар заасан.  Ингэхдээ оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг сангаас нөхөн олгохоор заасан байдаг. Харин үүн дээр нэмээд шүүхээс гэм буруутай этгээд нь бүх насаараа хорих ял оноосон тохиолдолд хохирогчдод сэтгэл санааны хохирлыг сангаас гаргаж өгдөг болмоор байна. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ санг 21 аймаг, 9 дүүргээс гарсан бүх торгууль, шийтгэлийн 60 хувиар бүрдүүлдэг.
  • Бүх насаараа тусгаарлан хоригдох ял авсан хүмүүс их цөөн, 20 гаруйхан байна. Саяхан аймшигтай осол болсон. Энэ сангаар авто осолд өртсөн иргэдэд нөхөн төлбөр олгодог болмоор байна.
  • Дорноговь аймгийн Эрүүгийн анхан шатны шүүх, прокурор хуулийг маш зөв хэрэглэсэн. Харамсалтай нь шийдвэр гүйцэтгэл дээр хийдэл гараад байна. Насаараа тусгаарлан хоригдох ял авсан хүн ямар ч ажил хийж, хохирол барагдуулах боломжгүй болчихож байна.
  • Хуульд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Дээр нь давхар заалт орсон нь насжилт. Дорноговь аймгийн дундаж насжилт 72. Хохирогч охин 12 настай байсан учир 60 насны зөрүү гарна. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлэхэд нийт сэтгэл санааны хохирол гэж 182 сая байхаар байна.
  • Гэтэл өнөөдөр хохирогч гэм буруутай этгээдээс санааны хохирлоо төлүүл гэсэн дөрвөлжин цаастай үлдэж байна. Охин нас барснаар энэ айлын гал голомт, үр удам тасарч байна. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна