"Agri showcase 2024" арга хэмжээ эрдэнэт хотод зохион байгуулагдлаа

Админ
2024/04/26

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 4 дэх жилдээ хамтран зохион байгууллаа.

Монголын “Инновацын 7 хоног -2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд зориулсан “AGRI SHOWCASE” арга хэмжээг Эрдэнэт хотод  амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид инновацын 12 бүтээгдэхүүнийг олонд танилцуулав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна